Дэлхий даяар алдартай Өмнөд Солонгосын BTS хамтлаг зургаан жил завсарласны эцэст ирэх онд цомгоо гаргаж, дэлхийг тойрон аялан тоглолт хийхээр төлөвлөж байна.
BTS хамтлаг шинэ цомгоо “Hybe” компанитай хамтран бүтээж байгаа бөгөөд хамтлагийн анхны цомог ирэх оны гуравдугаар сарын сүүлээр сонсогчдод хүрнэ гэдгийг тус агентлаг мэдээллээ.
Ийнхүү шинэ цомгоо гаргасныхаа дараа BTS хамтлаг бүрэн хэмжээний аялан тоглолтоо эхлүүлэх бөгөөд нийт 65 тоглолт толилуулахаас 30 гаруйг нь Хойд Америкт зохион байгуулах аж.
Тус хамтлагтай хамтран ажилладаг “Big Hit Music” дуу бичлэгийн студи аялан тоглолтын товыг одоогоор эцэслээгүй ч хэлэлцээ үргэлжилж байгаа гэдгийг онцолсон байна.
“BTS” хамтлаг нь хөгжмийн салбарт хамгийн эрэлттэй хамтлагуудын нэг бөгөөд анх байгуулагдсан цагаас эхлэн 40 сая орчим бичлэгээ борлуулжээ.
2020 оны 11 дүгээр сарын сүүлээр гаргасан хамгийн сүүлийн бүрэн хэмжээний цомог болох “BE” нь “Billboard 200” чартыг тэргүүлж байсан бол цахим тоглолт нь үзэгчдийн тоогоор Гиннесийн дээд амжилт тогтоож, 100 гаруй орны 765 мянган үзэгчийг татсан юм.

