Улаанбаатар хотод зам засварын ажил үргэлжилж байна. Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг засаж байна. Энэ хэсгийн засварын ажил маргааш буюу долоодугаар сарын 20-ны 06:00 цагт дуусна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.