Кино зураг авалтад ашиглах зориулалттай "Доллар"-ыг солиулахыг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 6-11-ний өдрүүдэд тусгай тэмдэг, дардастай, хуурамч валют, үзүүлэнгийн зориулалттай долларыг арилжааны банкнуудад солиулахыг завдсан дөрвөн гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Тухайлбал, энэ сарын 6-нд ХУД-ийн дугаар хорооны нэгэн банкны салбарт хуурамч 100 ам.доллар солиулсан гэх гомдол бүртгэгджээ. Мөн Дархан-Уул аймагт хувиараа валют сольдог иргэнд 1000 ам.доллар солиулсны 300 ам.доллар нь хуурамч байсан гэх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.