Moon Dance хамтлаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ХБНГУ-ыг зорилоо. Тодруулбал, тэд Монгол Улсаа төлөөлөн 11 дэх удаагаа латин формэйшн төрлөөр ДАШТ-д хүч сорихоор болоод буй. Мөн анх удаа стандарт формэйшн төрлөөр ДАШТ-д оролцохоор баг бүрэлдэхүүнээрээ аян замдаа гарчээ.

Тэмцээний хуваарь,

-ДАШТ Стандарт формейшн–2025.12.06 |ХБНГУ

-ДАШТ Латин формейшн– 2025.12.13 | Австри улсад зохион байгуулагдана.