Улаанбаатар хотын зам засварын ажил үргэлжилж байна. Баянзүрх дүүргийн 3, 15-р хороо Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд замын ажлыг хийж байна. Энэ хүрээнд Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө төв замуудын гол хэсгийг засварлахаар болсон байна. 

Харин Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 20.00 цагт хаахаар болжээ. Энэ засварын ажлыг долоодугаар сарын 20-ны 06:00 цагт дуусгахаар төлөвлөсөн байна. Иймээс иргэд та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.