Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн 66 дахь олимпиадын дүн өнөөдөр гарлаа. 112 орны баг оролцсон тус олимпиадад Монгол Улсын баг нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 18 дугаар байр эзэллээ.

Олимпиадад оролцсон сурагчид хоёр өдрийн турш зургаан бодлогыг бодож нэгдсэн дүн гарахад Монгол Улсын багийн зургаан сурагч бүгд медальт байранд шалгарлаа. Манай сурагчид нийт 174 оноо авсан нь тус олимпиадын түүхэн дэх Монголын багийн хамгийн өндөр оноо болжээ.

Алтан медаль: 36 оноогоор Арвисын Ивээл (11-р сургууль)

Мөнгөн медаль: 33 оноогоор  Сонорын Манлай (Сант сургууль), 29 оноогоор Батлхагвын Тэнүүнсайхан (Шинэ Үе), Баярын Бэлгүтэй (11-р сургууль)

Хүрэл медаль: 26 оноогоор Даваадоржын Хүслэн (Сант сургууль), 21 оноогоор Болдбаатарын Төвшиндалай (11-р сургууль) тус тус олон улсын олимпиадын медальт байранд орлоо. 

Монголын багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар нар ажилласан байна. 

Ташрамд дуулгахад, Олон улсын математикийн 67 дахь Олимпиад энэ долоо хоногт БНХАУ-д болно.