Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх "Найрамдлын Эрдэнэс" зуслангийн маргааш эхлэх байсан зургаадугаар ээлжийг цуцалжээ. “Тархины фитнес 2025” өсвөрийн хакатон сургалтын хөтөлбөртэй байсан зургаадугаар ээлжийн төлбөрийг буцаан олгож эхэлжээ. Энэ ээлжинд Орхон, Дархан, Булган зэрэг орон нутгаас гадна Улаанбаатар хотоос хүүхдүүд очихоор бүртгэлээ баталгаажуулсан байжээ.

Ташрамд дуулгахад, Долоодугаар сарын 15-с эхлэн амрагч хүүхдүүдээс халуурах, дотор муухайрах, гэдэс өвдөх шинж тэмдэг илэрчээ. Нийт 322 хүүхдээс 30 гаруй хүүхдийг эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлсэн байна. Эрүүл ахуйн дээж, шинж тэмдэг илэрч эмнэлэгт хэвтсэн хүүхдүүд, гал тогооны ажиллагсдыг вирусийн шинжилгээнд хамруулжээ. Энэ шинжилгээний хариу маргааш буюу долоодугаар сарын 19-д гарахыг "Найрамдлын эрдэнэс" зуслангаас мэдээллээ.