БНХАУ-ын Шэнжэнд зохиогдож буй Азийн эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах "FIBA Women's Asia Cup 2025" тэмцээнд манай улсын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг хэсгээсээ шалгарсан билээ. Тэд B хэсгийн эхний тоглолтоо Тайландын багтай хийж 81:74-өөр хожсон юм. Харин удаах тоглолтоо Ираны шигшээ багтай хийж хожигдсон боловч энэ хэсгийн сүүлийн тоглолтод Күүкийн арлуудын багийг 82:55-аар хожиж дараагийн шатанд шалгарч чадав.

Тус тоглолтод шинэхэн гавьяат тамирчин Б.Ариунцэцэг 25 оноо, арван самбар, гавьяат тамирчин О.Хулан 18 оноо, гурван самбар, гавьяат тамирчин Н.Нандинхүсэл 16 оноо, зургаан дамжуулалт, Б.Болор-Эрдэнэ 10 оноо, долоон самбар авсан амжилтыг үзүүллээ.
Тэд өнөөдөр Казахстаны шигшээтэй багтай тоглоно. Монгол, Казахстаны аль ялсан нь хагас шигшээд Тайванийн багтай тоглох юм.