
Талбайн теннисний энэ сарын гол тэмцээнүүд Их Британид болж байна. АНУ-ын алдарт теннисчин Серена Уильямс маргааш Лондонд эхлэх "HSBC Championships" тэмцээнд оролцохоор болжээ. Их дуулгын 23 удаагийн түрүүт, олимпын аварга Серена энэ удаагийн тэмцээнд цагаан хуудсаар оролцоно. Тэрээр албан ёсоор зодог тайлаагүй ч дахин мэргэжлийн тэмцээнд тоглох хэмжээний бэлтгэлтэй байгаа аж.
Энэ жил 44 настай Серена 2022 онд Америкийн нээлттэй тэмцээнд оролцсоны дараа теннисээс түр холдож байгаагаа хэлж байсан юм. Тэрээр маргааш эхлэх HSBC Championships тэмцээний хосын төрөлд Канадын теннисчин Мбокотой хослон тоглох аж.
Серенаг дахин талбайдаа эргэн ирсэн хойш энэ сарын сүүлээр эхлэх Умбльдонд тоглож магадгүй гэсэн таамаглал гараад эхэлжээ.
