АНУ-ын консерватив идэвхтэн Чарли Киркийг буудсан хэрэгт сэжиглэгдэж буй 22 настай Тайлер Робинсонд хүний амь насыг хөнөөсөн, зэвсэг ашигласан, гэрчид нөлөөлөх гэж оролдсон зэрэг долоон зүйл ангиар цаазын ял төлөвлөж байгаагаа Юта мужийн прокурорууд мэдэгдлээ.
Прокурорын мэдээлснээр, Робинсон хамт амьдардаг, дотны нэгэндээ бичсэн зурвастаа Киркийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч “Түүний үзэн ядалтаас залхсан” гэж бичиж байжээ.
Хэргийн шүүх хурлын анхны сонсгол цахимаар болж, Робинсоныг батлан даалтаар суллахгүй байхаар шийдвэрлэжээ.
Дараагийн шүүх хурал есдүгээр сарын 29-нд болох юм.