АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "The New York Times" сониныг өөрийнх нь эсрэг гүтгэлэг явуулж, нэр төрд халдсан хэмээн буруутган 15 тэрбум долларын нэхэмжлэл гаргажээ. Тэрээр энэ тухайгаа Truth нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ.
"Өнөөдөр би гүтгүүлж доромжлуулсныхаа төлөө $15 тэрбумын заргыг The New York Times-д үүсгүүлэхээр шүүхэд гомдлоо гаргалаа. Камала Харрисийг дэмжсэн тэдний дэмжлэг сонины эхний нүүрэнд нийтлэгдсэн. Олон жил миний болоод гэр бүл, бизнес, "Нэн түрүүнд Америк" хөдөлгөөн, манай улсын талаар олон арван жилийн турш худал мэдээлсээр ирсэн" хэмээн Трамп бичжээ.