“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ.

Хамгийн сүүлд "JPMorgan" тус компанийн хувьцааны зэрэглэлийг бууруулж “Neutral” ангилалд оруулсны дараа Хонконгийн биржид даваа гарагийн арилжаагаар ханш нь есөн хувиар унасан байна.

Алдартнуудын ачаар дэлхийг байлдан дагуулсан “Pop Mart”-ийн хүүхэлдэйнүүдийн эрэлт хөрж, Хятадын хоёрдогч зах зээлд үнэ нь унаж эхэлсэн нь хувьцааны ханшид нөлөөлсөн аж. 

Улмаар наймдугаар сарын 26-нд хүрсэн дээд цэгтэй нь харьцуулбал компанийн зах зээлийн үнэлгээ 13 тэрбум ам.доллароор буурчээ.