
Улсын хилээр 2026 оны эхний улиралд давхардсан тоогоор 1 сая 812 мянган зорчигч нэвтэрчээ. Энэ өмнөх оны мөн үеэс 179.5 (11.0 хувь) мянгаар нэмэгдсэн дүн юм.
Улсын хилээр орсон зорчигчдын 751 мянга буюу 81.8 хувь нь Монгол Улсын иргэд, 18.2% буюу 167.3 мянга нь гаднын иргэн байсан аж. Хил нэвтэрсэн Монгол иргэд өмнөх оны мөн үетэйхарьцуулахад 7.4 хувь, гадаад улсын иргэд 33.2 хувиар тус тус нэмэгджээ.