Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчлэгдсэн чансааг энэ долоо хоногт гаргалаа. Монголын эмэгтэй жүдочдоос 63 кг-д Б.Ганхайч гуравт бичигдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Харин 48 кг-д Г.Наранцэцэг зургаад, Л.Энхрийлэн 20-д, +78 кг-д "Physical Asia" шоуны шилдэг оролцогч А.Адьяасүрэн 23-т бичигдлээ.
Армийн дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, “Улаанбаатар”, “Баку” их дуулгуудын мөнгөн медальт, “Душанбе” их дуулгын хүрэл медальт, Залуучуудын Ази тивийн аваргын мөнгөн медальт ОУХМ Амарсайханы Адъяасүрэн "Physical Asia" телевизийн шоунд оролцож Монголын жүдо бөхийн тамирчдын нэр хүндийг олон улсад өндөрөөр гаргаж чадсан юм. Тэрээр жүдо бөхийн спортоос олж авсан авьяас, ур чадвар, хүч чадлаа энэ удаагийн шоунд онцгой харуулж чадсан билээ.


