Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн шөнө допингийн шинжилгээний хариуны урьдчилсан мэдээллийг өглөө.
18 аймаг, гурван дүүргийн баяр наадамд шөвгөрсөн нийт 84 бөхөөс допингийн шинжилгээ авчээ. Уг шинжилгээг хийсэн Герман улсын Дрездег хотын Допингийн анализ болон спортын биохимийн институтийн итгэмжлэгдсэн лабораториос мэдээлэл ирсэнийг танилцууллаа. Үүнд, нийт 84 бөхийн шинжилгээнээс 14-ийг нь нарийвчлан шинжилж, дөрвөн бөхийн сорьцоос хориотой бодистой илэрчээ. Мөн найман сорьцын шинжилгээний хариу эцэслэн ирсэний дараа шинжилгээний үр дүнг аймаг, дүүргүүдийн баяр наадмын зохион байгуулах хороонд илгээхээр болжээ.
