Герман улсад болж буй дэлхийн оюутны “Универсиад” наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх багууд эхнээсээ тодорлоо.

Монголын 3х3 оюутны эрэгтэй баг “D” хэсэгт Герман, Энэтхэгийн багуудыг дараалан хожиж шилдэг наймд үлдлээ. Манай сагсчид Энэтхэгийг 21-19, Германы багийг 21-13 онооны харьцаагаар хожиж “Универсиад” наадамд хоёр ялалт авлаа. Германтай хийсэн тоглолтод М.Баасандорж найман оноо авч багийн тоглогчдоо тэргүүлжээ. 

Одоогоор эрэгтэй багуудаас АНУ, Франц, Латви, Монголын багууд шалгарсан ба үлдсэн дөрвөн баг өнөөдөр тодорно.

Харин Монголын эмэгтэй баг хэсэгтээ Хятадын багт хожигджээ. Энэ хэсгээс Хятадын баг хоёр хожилтойгоор шилдэг наймд үлдсэн байна.

Герман улсад болж буй дэлхийн оюутны “Универсиад” наадмын мэдээллийг https://rhineruhr2025.com -с авна уу.