Чингис хаан хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу гүрнийг байгуулсан хэдий ч далай тэнгист гараагүй билээ. Харин түүний ач хүү Хубилай хаан хятадыг нэгтгэж, Юань гүрнийг үүсгэн байгуулж асан 1279 оны үед монголчууд дэлхий дээрх хамгийн хүчирхэг усан флотыг хянаж байсан юм. 

“Далай хаан” номд хятадыг захирч, далайг эрхшээхээр ирсэн нэгэн нүүдэлчний бишрэм аяныг нарийвчлан зураглаж буулгажээ.

Хубилай Сэцэн хаан бол дэлхийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай удирдагчдын нэг. Тэрээр цуут ордондоо Исламын шашинт математикч, инженерүүдийг урин авчирснаар тэд орчин үеийн газрын зураг, анхны байлдааны хөлөг онгоцнуудыг зохион бүтээв. Хэдэн удаагийн гашуун ялагдлын дараагаар Хубилай Хаан далайн “Торгоны зам”-ыг шинээр үүсгэн байгуулсан нь Зүүн Азийг тэр чигээр нь хувьсгаж, худалдаа арилжаа болон дипломат харилцааны алтан үеийг нээж өгсөн ажгуу. Түүний төр улс Хятадыг олонлог шинжит, гадагшаа хандсан төдийгүй цаасан мөнгө, гадаад худалдаа өргөжин дэлгэрсэн эдийн засгийн дэвшилтэт улс болгон хувиргасан юм.

Зохиолч Жак Уэтерфорд энэхүү бүтээлдээ Хубилай Сэцэн хааны болоод төр улсынх нь түүхийг тод томруунаар амилуулжээ.