
Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2026 оны дөрөвдүгээр сард 91 болж, өмнөх сараас 6.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Экспортын үнийн индекс 2026 оны дөрөвдүгээр сард 102 хувь болж, экспортын үнэ өмнөх оны мөн үеэс 19.4 хувь, өмнөх сараас 1.6 хувиар өссөн байна.
Экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 19.4 хувиар өсөхөд алтны үнэ 47 хувь, зэсийн үнэ 60.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Импортын үнийн индекс 2026 оны дөрөвдүгээр сард 112.1 хувь болж, импортын үнэ өмнөх оны мөн үеэс 9.0 хувь, өмнөх сараас 8.4 хувиар тус тус өсжээ.