БНСУ-ын нутагт үргэлжилсэн борооны улмаас дөрвөн иргэн амиа алдаж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Өчигдрөөс эхлэн тус улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тус улсын төв болон өмнөд бүс нутагт үргэлжилсэн бороо гамшгийн түвшинд хүрчээ. Сөүл хотын орчмоос гадна орон нутагт илүү их хохирол амсжээ. Пусан, Улсан хот болон Жолла, Кёнсан аймгуудад хохиролын хэмжээ нэмэгдсээр байна.
Өнөөдрийн байдлаар 6000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Үргэлжилсэн ширүүн борооны улмаас авто зам үерт автаж, галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо. Мөн тариалангийн бүс нутаг үерт автаж, хамгаалалтын далан нурсан зэрэг хохирол ихээр бүртгэгдсээр байна.
БНСУ-ын нутагт үргэлжилж буй борооны улмаас Засгийн газраас гамшгийн хамгийн өндөр зэрэглэлийн дохиог идэвхжүүлжээ.


