Лионель Месси, Криштиану Роналду хоёрын тоглодог “Барселона”, “Ювентус” багууд  Аваргуудын лигийн тоглолтуудаа 1/8 шигшээгийн шатанд дуусгалаа.

Испанийн “Барселона”, Италийн “Ювентус” энэ улирлын ээлжит хожигдлоо амслаа. Багууд Аваргуудын лигийн тэргүүн цомын төлөө өрсөлдөх боломжоо алдан плей-оффын  эхний шатнаас хасагдав. Гэтэл багуудад сүүлийн 10 жилийн шилдэг тоглогчид болох аргентин довтлогч Лионель Месси, португаль довтлогч Криштиану Роналду нар тоглодог. Тэгэхээр энэ явдал шилдэг хөлбөмбөгчид клубдаа тэргүүлж чадахгүй болж буйг харууллаа.

  • Аваргуудын лигийн дөрөвний нэгийн шигшээ тоглолтууд 2004/05 оны тоглолтын улирлаас хойш анх удаа Л.Месси, К.Роналду хоёргүйгээр явагдана.
  • Эхний арван жилд Месси, Роналду  хоёрын хүчээр (2007/08 оны улирлаас) тэдний багууд найман удаа Аваргуудын лигийн аварга болж байлаа.  Хамгийн сүүлд Роналду 2018 онд “Реалын” хамт аваргалжээ. 2019 онд сүүлийн удаа хагас шигшээ хүртэл тоглосон.
  • “Барселона”  Мессигийн хамт Аваргуудын лигт 2015 оноос хойш түрүүлсэнгүй. Клуб зөвхөн 2019 онд л хагас шигшээгийн шат хүрсэн ба 2017  оноос хойш тасалтгүйгээр хасагдаж ирэв. “Барселона”  нь 2017 онд Роналду тоглож эхлээгүй байсан “Ювентус” багт 0:3-аар, 2018 онд “Ромд” мөн тийм харьцаатайгаар,  2019 онд “Ливерпульд”  (0:4) тус тус хожигдлоо. Өнгөрсөн онд хамгийн гутамшигтай ялагдлыг “Бавария” тэдэнд авчран 2:8 харьцаатайгаар  буулган авсан юм. Энэ улирлын тоглолтын 1/8 шигшээд эхний тоглолтоороо “Камп Ноу” цэнгэлдэхэд нутгийн баг ПСЖ-д (1:4) хожигдлоо. Месси гэдэг хүчин зүйл багт онцгой үүрэггүй болж тэр бусдаасаа ялгарах юмгүй тоглогч болжээ.
  • Роналду Мадридын “Реал”  багийн хамт гурав дараалан Аваргуудын лигийн аварга (2016–2018) болж байсан ба өмнө нь хоёр дараалан түрүүлж байсан баг байгаагүй юм. “Реалын” амжилтыг  гол бүтээгч нь Роналду гэж тооцогдож байсан. Тэгээд л 1996 оноос  хойш гурав дахь удаагаа Европын гол шагналыг авах гэсэн “Ювентус” португаль залууд жилийн 31  сая евроны цалинг санал болгосон юм.  Гэтэл Роналду ирлээ гээд клуб хагас шигшээгийн шатанд ч хүрч  чадаагүй.  Хоёр ч удаа плей-оффын эхний шатнаас хасагдаж байлаа.  Харин түүний өрсөлдөгчид нь  “зөөлөн боорцогууд”  болох  Голландын “Аякс”, Францын “Лион”, Португалийн «Порту» багууд байсан.
  • Энэ улирлын Аваргуудын лигийн  зургаан тоглолтод Месси таван бөмбөгтэй ба түүнийхээ  дөрвийг нь 11 метрийн торгуулийн цохилтоор  хаалганд оруулжээ. Тэр  лигийн анхны гоолоо 1/8 финалд ПСЖ багтай тоглохдоо хийсэн ба харин торгуулийн цохилтоо алдсан байв.  Өмнөх улиралд нь тэр үүнээс ч  бага буюу гурван гоолоо найман тоглолтын хугацаанд  хаалганд оруулсан байна. Гэтэл өмнөх улирлуудад нь тэр зургаагаас дээш гоолтой даналзаж байлаа.
  • Роналду өнгөрсөн хоёр улиралд Аваргуудын лигийн тоглолтуудад  дөнгөж дөрвөн гоолтой. Харин өмнө нь “Реалд” байхдаа улирал бүрд зургаан  гоолтой  байлаа. Гэтэл  энэ удаа 2005 оноос хойш анх удаагаа  плей-оффын тоглолтоор  эсрэг хаалганд  бөмбөг оруулж чадсангүй.