Ханх, Мондын хилийн боомт 2023 онд олон улсынх болохоор болжээ. Үүнийг Буриадын аялал жуулчлалын сайд Эрхүү хотод болсон нэгэн арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна. Ханх-Мондын боомтоор жилд давхардсан тоогоор 30 орчим мянган хүн нэвтэрдэг гэнэ. Үүний 10 гаруй мянга нь ОХУ-аас орж ирэх аялагч жуулчид байдаг аж. Хөвсгөл аймгийн хойд хэсэгт орших Ханх сумын хилийн боомтыг олон улсын боомт болгох хүсэлтэй байгаагаа иргэд нь удаа дараа илэрхийлж байсан юм.