
"Crytivo" болон реппер, продюсер О.Баярсайханы /Rokit Bay/ үүсгэн байгуулсан “Beer Night” студийн бүтээл "Carnival Hunt" хэмээх “survival“ төрлийн аймшгийн тоглоомыг ирэх сарын 23-ны өдөр албан ёсоор нээх болсныг зарлалаа.
Анх 2020 онд танилцуулж байсан уг төслийн хөгжүүлэлт олон жил үргэлжилсний эцэст тоглогчид энэ жил бүрэн хувилбарыг нь тоглох боломжтой болж байна. Мөн өмнө нь "Steam" дээр туршилтын хувилбарууд гарч, олон тоглогч сонирхон туршиж байсан билээ.
Энэ удаад "Carnival Hunt" тоглоомын шинэ трейлер цацагдаж, албан ёсны нээлтийн товыг ийнхүү зарласнаас гадна PC платформ дээр гарахаар төлөвлөгдөж байгаа аж.
Тоглоомын тухайд гэвэл Монголын хамгийн анхны олон тоглогчтой 3D бүтээл бөгөөд нэг тоглогч "Carnival Monster" буюу мангасын дүрд хувирах юм. Харин бусад нь "Bunnies" нэртэй туулайнууд агаад амьд үлдэхийн төлөө тэмцэнэ.