Монголын хоккейн холбооны 2025-2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгэр тойргийн тоглолт өндөрлөлөө. Чингэлтэй дүүргийн БТСГ-ын мөсөн талбайд болсон тоглолтод “Степпе Монстерс” баг дөрвөн хожилтой тэргүүлсэн бол “Шарын гол” гурав, “Хангарьд” хоёр хожилтой удаалж байна. Харин “Дархан”, “Багануур” багууд нэг хожилтой нэгдүгээр тойргийн тоглолтыг дуусгалаа.

2025-2026 оны лигийн хоёрдугаар тойргийн тоглолт арваннэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд явагдана.