-Альфред Нобелийн тухай товчхон-
1833 оны аравдугаар сарын 21-нд Шведийн Стокхолм хотод нэгэн хүү мэндэлсэн нь хожмоо Нобелийн шагналыг үндэслэгч, нэрт эрдэмтэн, зохион бүтээгч Альфред Нобель байлаа. Тэрбээр Роберт Нобель, Людвиг Нобель гэх хоёр ах, бас Эмиль Нобель хэмээх дүүтэй байжээ.
Түүний эцэг Эммануэль Нобель архитекторч мэргэжилтэй хүн байсан бөгөөд 1842 онд өөрийн эхнэр гурван хүүгийн хамт Петербургт ирж суурьшсан байна. Тухайн үед Орос орон хүчирхэг армитай болох бодлогыг түлхүү баримталж байсан учир Э.Нобель Оросын армид зориулж төрөл бүрийн тэсрэх бодис үйлдвэрлэх ажлыг эрхлэх болжээ.
Тэрбээр дөрвөн хүүдээ анхан шатны боловсролыг хувийн багшаар дамжуулан олгосон бөгөөд байгалийн хими болон физикийн хамгийн шилдэг багш нараар голлон хичээл заалгадаг байжээ. Альфред бусад ах дүүгээ бодоход бусадтай нийцтэй биш, зожиг, ганцаараа хэдэн цагаар ч хамаагүй юм бодон суудаг хүүхэд байсан хэдий ч түүний онцгой хичээл зүтгэл багш нарынх нь гайхлыг төрүүлдэг байлаа. Тэрбээр 17 насандаа Швед, Орос, Франц, Англи, Герман хэлээр чөлөөтэй ярьж, бичдэг болсон байв.

Улмаар Альфред төрсөн нутаг Шведдээ эргэн ирж судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн нитроглицеринийг үйлдвэрлэх тэсрэх бодисын үйлдвэр байгуулсан боловч 1864 онд үйлдвэрт дэлбэрэлт гарч эцэг нь амь үрэгджээ. Энэхүү эмгэнэлт явдлын дараа үйлдвэрийг удирдах эрх Альфредийн гарт шилжсэн бөгөөд аюул багатай, үйлдвэрлэхэд хялбар тэсрэх бодис гаргаж авах судалгааны ажлыг эрчимтэй хийж эхэлжээ. 1966 онд нитроглицеринийг кизелькур гэдэг бодистой хольж “динамит”-ийг гаргаж авав. Дараа жил нь тэрбээр өөрийн бүтээлдээ патент авч, тэсэрч асах гэрэлтдэг толгойтой салют буудуулагч зохион бүтээн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь түүнд асар их нэр хүнд, орлогын үүдийг нээсэн билээ. Ийнхүү дээдсийн хүрээлэлд багтсан Альфред улс төрийн зүтгэлтнүүдтэй холбоо тогтоож энх тайвныг хамгаалах конгрессын ажилд идэвхтэй оролцож өөрийн байр суурийг илэрхийлэх болсон аж.
Гэсэн хэдий ч түүний хувийн амьдрал туйлын адармаатай байжээ. Түүний бага залуудаа хайрлан дурлаж явсан Берта вон Зутнер нь өөр хүний гэргий болжээ. Үүний дараа Альфред нэгэн залуухан цэцгийн дэлгүүрийн худалдагч хүүхэнд сэтгэл алдран гэрлэсэн боловч эхнэр Софи Гесс нь туйлын хөнгөмсөг, зугаа цэнгэлд татагддаг нэгэн байв. Эцэст нь бүсгүй өөр хүний хүүхдийг тээн төрүүлснээр тэдний 18 жилийн хамтын амьдрал эцэс болсон байна.
Энэхүү явдлаас хойш Альфред сэтгэл санааны дарамтанд орж, нойр хоолгүй удаан явсанаас өвчин нь үгдэрч 1896 оны арван хоёрдугаар сарын 10-нд буюу 63 насандаа таалал төгсчээ.
Альфред Нобель гэрээслэлдээ өөрийн эд хөрөнгөө бэлэн мөнгө болгон хувиргаж сан үүсгэсэн байгуулсан бөгөөд сангийн эзэмшлээс хими, физик, анагаах ухаан, эдийн засаг, уран зохиол, энх тайвны салбарт онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст шагнал болгон олгож байхыг хүсчээ.
Уг шагналыг Нобелийн хөргийг товойлгон сийлсэн дүрс бүхий алтан медаль, диплом, мөнгөн шагнал дагалддаг байна. Шагналын хэмжээ фондоос хамаараад 30-70 мянган ам.доллар байдаг ажээ.
-Хамгийн алдартай Нобелын шагналт эрдэмтэд-
Энэ удаад та бүхэнд бүх цаг үеийн хамгийн алдартай Нобелийн шагналт эрдэмтэдийн тухай мэдээлэл хүргэхээр бэлдлээ.

1. XX зууны гайхамшигт физикч, химич Мари Кюри хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд хар бага наснаас эхлэн хүнд хүчир бүхнийг даван туулсаар иржээ. Учир нь түүний гэр бүл үгээгүй ядуу байсан төдийгүй тухайн үед эмэгтэй хүнийг Варшавын их сургууль суралцахыг хориглодог байжээ.
Гэсэн хэдий ч тэрбээр тууштай тэмцэн таван жил гэрийн үйлчлэгчээр ажилласны эцэст Парисын Сарбонны Их сургуулийн байгалийн ухааны ангийн оюутан болж чадсан байна. 1897 онд Анри Беккерель ураны нэгдэл нь радио идэвхт цацраг ялгаруулагч болохыг илрүүлсэн бөгөөд уран, торий ба тэдгээрийн нэгдэл нь радио идэвхт болохыг баталж чаджээ. Улмаар 1898 онд Францын Академид өөрийн судалгааны үр дүнг танилцуулж химийн шинэ элемент болох полони, радио хоёрыг нээсэн тухайгаа зарласан аж. 1903 онд Шведийн Эзэн хааны Академи Мари Кюрид физикийн салбарт гаргасан нээлтийг нь үнэлж Нобелийн шагнал хүртээсэн билээ.
Тэрбээр дэлхийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн хоёр удаа Нобелийн шагнал хүрээсэн төдийгүй хамгийн анхны Нобелийн шагнал хүртсэн эмэгтэй эрдэмтэн билээ.
Хожмоо түүний охин Ирен Кюри эцэг эхийнхэ ажлыг үргэлжлүүлэн полонийг судалж Цацраг идэвхт шинэ элементүүдийн синтез сэдвээр 1935 онд Нобелийн шагнал хүртжээ.

2. Харьцангуйн Онолыг нээсэн алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн талаар олон мэдээлэл байдаг боловч хувь хүний хувьд ихээхэн нууцлаг нэгэн байв. Тиймээс эрдэмтний талаар олонд тэр бүр дэлгэгдээгүй цөөн хэдэн баримтыг дурьдая.
Суут эрдэмтэн Эйнштейн 1879 онд мэндэлсэн бөгөөд данхар том толгойтой төрсөн нь түүнийг төрөлхийн гажигтай гэж бодоход хүргэжээ. Түүнчлэн Эйнштейний хэл ярианы хөгжил маш удаан байсан ба есөн нас хүртлээ үгээ зөөж ярьдаг байсан гэнэ. Тэрбээр 17 насандаа Швейцарийн Холбооны политехникийн сургуульд элсэхээр шалгалт өгч байсан боловч математикаас бусад хичээлүүд дээрээ унаж байсан гэхэд үнэхээр итгэмээргүй.
Мөн тэрбээр амьдралдаа хоёр удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэр Милеш нь Ханс, Эдуард гэх хоёр хүү төрүүлж өгсөн юм. Харамсалтай нь хоёр дахь хүү Эдуард нь оюун ухааны хомсдолтой байсан учраас 1865 онд Цюрихийн сэтгэцийн эмнэлэгт амиа хорлож нас баржээ.
Үүний зэрэгцээ Эйнштейн чамгүй хүүхэмсэг эр байсан гэнэ. Үрчилж авсан охин болох Марго нь түүний хамгийн дотны хүн байсан бөгөөд эрдэмтнийг нас барсаны дараа 3500 орчим захидлыг 20 жилийн дараа нийтэлж болно гэсэн болзолтойгоор Иерусалим хотын Еврейн их сургуульд бэлэглэсэн байв. 2006 онд суут физикчийн эхнэрүүд, нууц амрагууд, хүүхүүдтэйгээ харилцаж захидлуудыг олон нийтэд дэлгэсэн бөгөөд захидлуудаас харвал тэрбээр арваас доошгүй нууц амрагтай байсан нь ил болжээ.
Цөмийн бөмбөгний эцэг хэмээн нэрлэгддэг хэдий ч тэрбээр энхтайвныг туйлаас эрхэмлэдэг нэгэн байв.

3. Роберт Кох нь 1843 онд Германд уурхайн инженерийн хүү болон мэндэлсэн бөгөөд таван настай уншиж бичиж сурсан нь хожим анагаах ухааны салбарт зүйрлэшгүй гавьяа байгуулах урьдач нөхцөл байлаа.
1862 онд Кох анагаах ухаан судлахаар Готтингений их сургуульд элсэн орж байсан түүхтэй. Тэрбээр анх Волстейн дүүрэг дэх судалгааны лабораториос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд тухайн үед түүнд ямар ч багаж төхөөрөмж, номын сан, бусад судлаачтай холбоо тогтоох боломжгүй нөхцөлд ажилладаг байв. Бактерлогийн загалмайлсан эцэг хэмээгддэг тэрбээр 20-р зууны хамгийн хөнөөлт өвчин болох сүрьеэ, боом, булчин задрах тахал өвчний талаар хамгийн том судалгааны ажлуудыг хийсэн юм. 1905 онд Физиологи, Анагаах ухааны салбарт оруулсан түүний хувь нэмрийг үнэлэн Нобелийн шагнал хүртээсэн түүхтэй.

4. Германы физикч Макс Планк квант онолын эцэг хэмээн дэлхий дахин алдаршсан эрдэмтэн билээ. 1900 онд тэрбээр гэрлийн энерги байнгын урсгал биш квант гэж нэрлэгдэх хэсгүүдээс бүрдэнэ гэсэн таамаглал дэвшүүлж физикийн шинжлэх ухаанд шуугиан тарьж байв. Гэрлийн болон цахилгаан соронзонгийн сонгодог онолтой эрс зөрчилдсөн энэхүү таамаглал нь физикийн шинжлэх ухаанд хувьсгал болж матери, цацрагийн мөн чанарын ойголтыг гүнзгийрүүлж квантын онолоо гаргах суурь нь болжээ. Макс Планк 1919 онд буюу нээлт хийснээс хойш 19 жилийн дараа Нобелийн шагналт хүрсэн юм.

5. Италийн физикч Энрико Ферми нь анхны цөмийн реакторыг бүтээж, квантын онол, статистик механикт оруулсан хувь нэмрээрээ хүн төрөлхний түүхэнд товойн үллдсэн билээ.
1901 онд Ром хотын Пизе хоын их сургуульд элсэн суралцаж 21 настайдаа философийн докторын зэрэг, 26 настайдаа Ромын их сургуулийн профессорын зэрэг тус тус хамгаалжээ.
1938 онд цөмийн реактор зохион бүтээсэн гавьяаг нь үнэлж Нобелийн шагнал хүртээсэн аж. Цөмийн бөмбөгийг цэрэг дайны зорилгоос гадна эрчим хүч үйлдвэрлэхэд цөмийн хурдасгуурыг өргөнөөр ашигласаар ирсэн билээ.

6. АНУ-ын химич, энхтайвны зүтгэлтэн Лайнус Полинг нь квант хими, молекулын биологи, ортомолекулын анагаах ухааны чиглэлээр химийн салбарт анхдагч эрдэмтэн юм. Тэрбээр Нобелийн шагналын хоёроос дээш удаа хүртэж байсан дөрөвхөн хүний нэг аж.

7. “Ногоон хувьсгалын эцэг” хэмээгддэг АНУ-ын биологич Норман Борлоуг өвчинд тэсвэртэй улаан буудайг гаргаж авснаар Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн юм. энэхүү нээлтийн ачаар Энэтхэг, Пакистан, Мексик зэрэг өлсгөлөнд нэрвэгдээд байсан олон сая хүнийг аварсан түүхтэй.

8. Дмитрий Иванович Мендлеев 1834 онд Сибирий Тольсок хотод гимназын захирлын гэр бүлд мэндэлжээ. Дмитрий эхээс 17-уулаа бөгөөд айлын отгон хүүхэд байв.
Түүний эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ маш өргөн байсан төдийгүй олон шинжлэх ухаанд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Иймээс түүнийг физикч, геологич, цаг уур судлаач, эдийн засагч байсан хэмээн үздэг билээ.
1855 онд Москва хотын багшийн их сургуулийг онц төгсч, 1857 онд Петербургийн их сургуулийн дэргэдэх доцент болсон байна. 1863 онд “Органик хими” номоо гаргасан бол, 1869 онд алдарт “Мендлеевийн үелэх систем”-ийг нээсэн билээ. Хамгийн сонирхолтой нь тэрбээр амьдралынхаа зөвхөн 10 хувийг химийн салбарын хөгжилд зориулсан байв. Хүмүүсийн тэр бүр мэддэггүй түүний мэргэжил бол арьсаар сайн чанарын аяны цүнх, чемодан хийдэг олонд алдартай мастер урлаач байжээ. Үүгээр ч зогсохгүй агаарын дээд давхаргын даралт ба температурыг хэмжихийн тулд нисэх шаардлагатай байсан тул Аэростат буюу нисэх төхөөрөмжийн загварыг гаргаж хожим уг загвараар анхны хөдөлгүүртэй аэростат хийсэн түүхтэй.
Мөн Арктик буюу хойд мөсөн далайд аялах хүсэлдээ хөтлөгдөн 40 гаруй судалгааны ажил бичиж, анхны мөс зүсэгч хөлөг онгоц болох “Ермак”-ийг зохион бүтээхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн учир түүнийг гавьяаг үнэлж Хойд мөсөн далайн доторх нэгэн уулыг түүний нэрээр нэрлэжээ. Харамсалтай нь тэрбээр хэд хэдэн удаа Нобелийн шагналд нэр дэвшсэн боловч авч чадаагүй бөгөөд энэ нь цэвэр улс төрийн шалтгаантай байсан гэнэ. Эдүгээ түүнийг дэлхийн олон алдартай эрдэмтэн судлаачид Нобелийн шагналт эрдэмтдийн тоонд зүй ёсоор багтах гавьяа байгуулсан нэгэн хэмээн үнэлдэг. Учир нь Нобелийн шагналыг нас барсан эрдэмтэнд нөхөн олгодоггүй журамтай аж.
-Нобелийн шагналтай холбоотой сонирхолтой баримтууд-