Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Израилийг олон улсын спортын тэмцээнээс хасах ёстой гэж мэдэгдлээ.

Учир нь Мадрид хотноо болсон “Вуэльта Испани” дугуйн уралдааны үеэр Палестиныг дэмжигчид үймээн дэгдээж, үйл ажиллагааны төгсгөлийг тасалдуулжээ.

Ерөнхий сайд Педро Санчес “Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Оросыг аливаа тэмцээн уралдаанаас хассан. Үүнтэй адил Газад явуулж буй цэргийн ажиллагааны улмаас Израилийг ч мөн олон улсын тэмцээнээс хасах нь шударга хэрэг” гэв.

Харин Израилийн Гадаад хэргийн сайд Санчесыг ёс суртахуунгүй, худалч гэж буруутгасан бөгөөд энэ нь хоёр орны харилцааг хурцатгаж магадгүй байна.