
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багийн авто зогсоолд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн 20:22 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас БНХАУ-ын чиглэлд тус бүр 33 тонн буталсан дугуйны бэлдэц тээвэрлэж явсан иргэн Э-ын “Beiben North Benz ND4250” загварын зүтгүүр, иргэн Х-ийн “Beiben North Benz ND4257” загварын зүтгүүр тус, тус шатаж байжээ. Албан хаагчид ажиллаж галыг унтраасан байна. Галын улмаас хүн бэртэж, гэмтээгүй байна.