Америкийн TIME сэтгүүл АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампыг оны онцлох хүнээр нэрлэлээ.
Энэ жил тус сэтгүүлийн оны хүнд нэр дэвшигчдийн жагсаалтад Трампаас гадна АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн Камала Харрис, Мета компаний эзэн Марк Зукерберг, Уэльсийн гүнж Кейт Миддлтон, Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху зэрэг алдартнууд багтсан. Харин тэрбумтан Илон Маскыг Трампын гол өрсөлдөгч гэж нэрлэж байв.
Трамп 2016 онд Хиллари Клинтоныг ялж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо мөн оны хүнээр шалгарч байсан билээ.
Өнгөрсөн жил энэ цолыг дуучин Тэйлор Свифт хүртсэн юм.