Шилдэг дуу хөгжмийн бүтээл-“RISING SUN” пянз, цомгоор Э.Шүтээн
Шилдэг хөгжимчин-Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин Г.Солонго
Шилдэг удирдаач-Үндэсний урлагийн их театрын удирдаач Э.Мөнхбаяр
Шилдэг дуучин-УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран
Шилдэг хөгжмийн зохиолч-СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч, УГЗ Ш.Өлзийбаяр
Шилдэг гэрэл зураг-“Бүргэд”, “Цаатан”, “Ирвэс” гэрэл зураг танин мэдэхүйн цуврал бүтээлээр гэрэл зурагчин Ч.Батзаяа
Шилдэг архитектурын бүтээл-“Их Хуралдай орд өргөө” цогцолбор бүтээлээр УГЗ Д.Төртогтох
Шилдэг дүрслэх урлагийн бүтээл-“Монгол эр хүн” хүрэл баримал бүтээлээр уран барималч Т.Даваасамбуу
Шилдэг дизайны бүтээл-“Урьхан брэнд-2023” коллекц бүтээлээр “Урьхан брэнд”
Шилдэг хувцас загварын бүтээл- “Үүлэн цуврал” коллекцоор Б.Ганбаатар
Шилдэг соёлын өвийн бүтээл-“Монгол өв соёл” виртуал үзмэрээр “Central” телевиз
Шилдэг цахим бүтээл-"Соёл, боловсролын интерактив контент"-оор О.Батхолбоо
Шилдэг зар сурталчилгааны бүтээл-“Гайхамшигт жолооч-Уусан бол жолоо барьдаггүй” нөллөллийн аянаар "АПУ" ХК
Шилдэг ном хэвлэл-“Соёл судлалын үндэс” бүтээлээр Шинжлэх ухаан технологийн их сургууль
Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг-“ХӨГ-ЖИМ ТЭЭГЧ” төслөөр Н.Тэмүүлэн
Шилдэг судлаач-Монгол Улсын Консерваторийн багш, доктор/Sc.D/, профессор Л.Эрдэнэчимэг
Шилдэг бүжигчин-“Амка данс студи”-ийн бүжигчин Э.Амаржаргал
Шилдэг бүжиг дэглээч-Үндэсний Урлагийн их театрын бүжиг дэглээч, СТА Х.Хашхүү
Шилдэг зураач-Про театрын найруулагч, зураач Б.Анхбаатар
Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч-Монгол Улсын Төрийн соёрхолт, СГЗ Ш.Гүрбазар
Шилдэг продюсер-Үндэсний Урлагийн их театрын дуучин, МУГЖ Д.Ширмэнтуяа
Шилдэг жүжигчин-Про театрын жүжигчин, гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг
Шилдэг найруулагч-Улсын драмын эрдмийн театрын найруулагч, УГЗ Ч.Найдандорж
Шилдэг кино урлагийн бүтээл-“Оранж” энтертайнмент, “Промикс саунд” студи, “Рэд пойнт” фильмийн хамтын бүтээл “Шар гэгээ” УСК
Шилдэг тайзны уран бүтээл-“Хүннү гүрэн онгод” циркийн тоглолт хүртлээ.