“Глоб кредит”-ийн хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр МАХН-ын дарга Н.Энхбаярт хандан ил захидал илгээжээ. Тэрээр 2006 онд хадгаламж зээлийн хоршооны үйлчлүүлэгчдийг хохироосон асуудлаар шүүхээс 10 жилийн ял авч, хоригдож байсан удаатай.

Өөрөөр хэлбэл, Ж.Мэндбаяр Н.Энхбаярыг 2012 онд шүүхээс дөрвөн жилийн ял аваад хоригдож байхад ч ялаа эдэлж байсан нэгэн. Тэгвэл тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрөөс хөндийрч, биеэ бодохыг зөвлөсөн захидал илгээжээ.

Миний эдэлсэн ял, хугацаа, дэглэм, орчин нөхцөл, үзсэн туулсан зовлон таныхаас хэд дахин илүү. Түүнчлэн та бид 2 ялгаагүй л тавилан нэгтэй хар савны дуулиан тарьсан “хулгайч” нар.

Захидалдаа "Одоо амрах хэрэгтэй дарга аа. Та эх орон ард түмнийхээ төлөө хийх ёстойгоо бүгдийг хийсэн. Тэд таныг хангалттай ойлгоно. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ  төлөө ч хийдгээ хийсэн одоо хаваажит. Таны дэргэд миний хийсэн зүйл, туулсан замнал жижигхэн ч гэсэн миний эдэлсэн ял, хугацаа, дэглэм, орчин нөхцөл, үзсэн туулсан зовлон таныхаас хэд дахин илүү. Түүнчлэн та бид 2 ялгаагүй л тавилан нэгтэй хар савны дуулиан тарьсан “хулгайч” нар. Тэхээр хамаа ийм байна. Хам 2 жил эмнэлэгт хэвтэж 1 удаа нойтон өлсгөлөн зарласан. Хам нь 9 жил яс сууж 2 удаа хуурай өлсгөлөн зарласан. Тэгэхэд одоо наад байж байгаа царай зүсээ хар л даа хамаа хамынхтайгаа харьцуулаад. Жинхэнэ өлсгөлөн зарлахад чинь бас маш олон талын чадвар хэрэгтэй байдаг. Тэдгээрийг эзэмшилгүйгээр өлсвөл ямар болдогийг хам яс махандаа тултал ойлгосон баймаар юм. Наад амьтад чинь бүр ч чадахгүй. Одоо болио. БИЕЭ БОД ХАМАА" хэмээн бичжээ.

Мөн уг захидлын хамтаар Н.Энхбаяр, Ж.Мэндбаяр нарын хоригдож байсан үеийн болон одоогийн нөхцлийг харьцуулсан зураг нийтлэгдсэн байна.