Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ. Өчигдрийн барилдаанд башёг тэргүүлж байсан ёкозүна Ооносато маэгаширагийн 5-аас барилдаж буй Ёошинофүжид унаснаар есөн даваа, нэг унаатай болсон.

Мөн Украины бөх сэкивакэ Аонишики 9-1 гэсэн үзүүлэлттэй болж башёг тэргүүлж эхэллээ. Энэ башёд заавал түрүүлж, нэг жилд дөрвөн түрүү авах зорилготой гэдгээ дуулгасан ёкозүна Ооносато анхны ялагдлаа авсанд арын бөхчүүдэд том боломж гарч ирэв.

10 өдрийн дараах байдлаар ёкозүна Ооносато, сэкивакэ Аонишики нар адил 9-1 гэсэн үзүүлэлттэй тэргүүлж байгаа ч ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн /8-2/удаалж байна. Башёгийн эхний өдөр унаж тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэлсэн Монгол аварга Хоошёорюү С.Бямбасүрэн өнгөрөгч сард Лондонгийн башёд түрүүлсэн билээ.