
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг өнгөрсөн оноос эхлэн явуулсан билээ.
Одоогоор 1000 шонг шилжүүлсэн бөгөөд зам талбайн нөхөн сэргээх ажлыг өнөөдрөөс эхлүүлэв.
Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг нийт 18 аж ахуйн нэгж байгууллага бий Эдгээр байгууллагын 2025 онд хийсэн судалгаагаар нийслэлийн хэмжээнд явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр гэрэлтүүлгийн 1650 шон байршуулсан байсныг тогтоосон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас уг гэрэлтүүлгийн шонгуудыг чөлөөлөхдөө түр хугацаанд тухайн орчмын зам, талбайг хучиж орхисон бөгөөд урин дулаан эхэлсэнтэй холбоотой нөхөн сэргээх ажлыг эхлүүлж байна. Ингэснээр иргэд явган хүний замаар аюулгүй, чөлөөтэй зорчих боломж бүрдэж байгаа юм” гэв.
Явган хүний замыг чөлөөлөх ажлын хүрээнд энэ онд гэрэлтүүлгийн 650 шонг шилжүүлнэ.