Нийслэлд 512 мянган иргэн дархлаажуулалтын гуравдугаар тунд хамрагджээ

Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд тав, хоёрдугаар тунд найм, гуравдугаар тунд 101, дөрөвдүгээр тунд 73 нийт 187 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.2 хувь нь нэгдүгээр тунд, 72.1 хувь нь хоёрдугаар тунд, 53.8 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 6.6 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3039 жирэмсэн эх, 12-15 насны 68770 хүүхэд, 16-17 насны 27091 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)