Нийслэлд өчигдөр 248 хүн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр 248 хүн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ. Ингэхдээ,

  • I тунд 12,
  • II тунд 25,
  • III тунд 121,
  • IV тунд 90 хүн хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.7 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,770 (77.4 хувь), 16-17 насны 27,091 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Улаанбаатар хотод суурин 48 цэгт 48 багийн 194 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 2 тун вакцин хийлгээд 11 сар болж бна одоо уйлчилэх хугацаа нь дуусаж бгаа бхаа ВФайзер " вакцин шинээр ирсэн бол хийлгэмээр бдг дархлаажуулж бгаа вакцины дуусах хугацаа хэзээ бэ шинээр вакцин ирсэнуу мэдээлэл огооч

    0 0 Хариу бичих