“Ардын үг” аян Баянгол дүүрэгт хэрэгжиж эхэллээ

Монголын медиа корпорациас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Ингээд хамгийн анх говийн бүсийг төлөөлж Дорноговь аймагт энэхүү төслөө амжилттай хэрэгжүүлсэн юм. Тус аймагт болсон “Ардын үг” зөвлөлдөх уулзалтад 316 Ардын эксперт оролцон томилогдсон албан тушаалтнуудад үнэлэлт дүгнэлтээ өгөн, аяныг амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ удаад иргэдээс хүсэлт ирүүлсний дагуу төвийн бүсийг төлөөлүүлэн Баянгол дүүрэгт “Ардын үг” зөвлөлдөх аянаа хэрэгжүүлэхээр боллоо. Энэ талаар өнөөдөр Монголын медиа корпорациас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хуралд “Монголын медиа корпораци”-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш, “Монголын медиа корпораци”-ийн Нийтлэлийн бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн Р.Батсайхан, Ийгл телевизийн сэтгүүлч, тоймч Ө.Золбаяр нар оролцсон юм.

Өнөөдрийн байдлаар хуулийн хязгаарлалтаас болоод сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд хийсэн ажлынхаа тайланг тавих байдлаар хязгаарлагдаж байна. Харин цаашдаа хуулийн хязгаарлалт тавигдаж, сонгууль болсны  дараагаар бид орон нутагт тендер зарлах , тус бүс нутагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гэх мэт үйл ажиллагаануудыг хийх төлөвлөгөөтэй байна.

Монголын медиа корпораци”-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш “Өнөөдрийн байдлаар хуулийн хязгаарлалтаас болоод сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд хийсэн ажлынхаа тайланг тавих байдлаар хязгаарлагдаж байна. Харин цаашдаа хуулийн хязгаарлалт тавигдаж, сонгууль болсны  дараагаар бид орон нутагт тендер зарлах, тус бүс нутагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гэх мэт үйл ажиллагаануудыг хийх төлөвлөгөөтэй байна” гэж онцоллоо. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутгаас “Ардын үг” аяныг хэрэгжүүлэх санал илгээсээр байгаа юм. Тухайлбал, Увс, Баян-Өлгий, Өвөрхангай, Орхон аймаг болон Баянзүрх , Багахангай дүүргээс аяныг хэрэгжүүлэх саналыг бидэнд хүргүүлсэн бөгөөд цаг хугацаа, орон зайн судалгаануудыг хийсний үндсэн дээр дараагийн хэрэгжүүлэх орон нутгаа сонгоно гэдгийг хурлын үеэр Ийгл телевизийн сэтгүүлч, тоймч Ө.Золбаяр хэлсэн юм.

Ийн “Ардын үг” аян Баянгол дүүрэгт үргэлжлэн хэрэгжиж эхэлснээр Баянголчуудын үгийг 7 хоногийн турш сонсож, сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудаа тэд хэрхэн дүгнэж буй мэдээллийг авах юм. Ингээд зөвлөлдөх уулзалтаа энэ сарын 9-нд буюу ирэх даваа гарагт хийхээр төлөвлөөд байна. Зөвлөлдөх ардчиллын давалгаа ийнхүү Баянгол дүүргээс эхэлж байна.  2016 оны сонгууль дөхсөн үед иргэд олон нийт улстөрчид, эрх баригчдад хамгийн бодитой, зөв дүн тавихад “Ардын үг” аян ач холбогдлоо өгнө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. olon ulsad sudalgaand hamragdsan humuusdee amraltiin tsagaas ni hugasalsan geed mungu ugdug yum bilee. Ailiin haalga togshdog humuus ch gesen Eniig bugluud uguuch 1000 tugrug esvel negj ugie l geed bdag shdee. Tegeheer sudalgaand hamragdsan bol bid ajliin hulsuu avah l heregtei shdee. 20000 bol harin ch baga bn.

    0 0 Хариу бичих
  2. shal hudlaa amitad dahiad dornogovid mongo taraasan shig taraah uu

    0 0 Хариу бичих
  3. Баталгаат эх сурвалжаас сонсоход бие дааж ажиллаж байгаа гэсэн шүү

    0 0 Хариу бичих
  4. Ийгл хүмүүсийн бичсэн комёнтуудыг эсвэл дампуурч худалдагдсан б.х.гаргадаггүй болхоор цөөхөн комёнттой б.г.

    0 0 Хариу бичих
  5. "АРДЫН ҮГ" АЯН АЙМАР СҮРТЭЙ АЯН БАЙНА. ЭЦСИЙН ЗОГСООЛ ХААНА ХҮРЭХ ЮМ БОЛ БАС НЭГЭН НАМ БОЛООД ХУВИРАХ ВИЙ ДЭЭ

    0 0 Хариу бичих
  6. энэ уулан зөвөл юм байна гэхдээ энэ бүхний ард нэгэл нам байгаа тэрэн яг аль нам нь юм бэ?

    0 0 Хариу бичих
    • Баталгаат эх сурвалжаас сонсоход бие дааж ажиллаж байгаа гэсэн шүү

      0 0
    • Баталгаат эх сурвалжаас сонсоход бие дааж ажиллаж байгаа гэсэн шүү

      0 0
    • Баталгаат эх сурвалжаас сонсоход бие дааж ажиллаж байгаа гэсэн шүү

      0 0
    • Баталгаат эх сурвалжаас сонсоход бие дааж ажиллаж байгаа гэсэн шүү

      0 0
    • Баталгаат эх сурвалжаас сонсоход бие дааж ажиллаж байгаа гэсэн шүү

      0 0
    • Баталгаат эх сурвалжаас сонсоход бие дааж ажиллаж байгаа гэсэн шүү

      0 0
    • Баталгаат эх сурвалжаас сонсоход бие дааж ажиллаж байгаа гэсэн шүү

      0 0
    • Баталгаат эх сурвалжаас сонсоход бие дааж ажиллаж байгаа гэсэн шүү

      0 0
    • Баталгаат эх сурвалжаас сонсоход бие дааж ажиллаж байгаа гэсэн шүү

      0 0
    • Баталгаат эх сурвалжаас сонсоход бие дааж ажиллаж байгаа гэсэн шүү

      0 0
    • Баталгаат эх сурвалжаас сонсоход бие дааж ажиллаж байгаа гэсэн шүү

      0 0

ЭНЭ ТУХАЙ