ЭМЯ: 13 хүний биеийн байдал маш хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн хоногт 87 хүнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн тохиолдлын 61 нь нийслэлд, 26 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд Өмнөговь аймгаас бусад бүх аймагт халдвар бүртгэгдээгүй. Түүнчлэн энэ хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.

Одоогоор 335 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 57 нь хүүхэд, 13 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 13 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 936 иргэн гэрээрээ эмчлүүлж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)