Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн хоногт 69 хүнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн тохиолдлын 38 нь нийслэлд, 31 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд 19 аймагт халдвар бүртгэгдээгүй. Түүнчлэн энэ хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.
