94 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол эхэллээ. Энэхүү арга хэмжээг Регина Холл, Эми Шумер, Ванда Сайкс нар хөтлөн явуулах юм. The Power of Dog, West Side Story, Belfast, Licorice Pizza зэрэг кинонууд наадмын гол шагналын төлөө өрсөлдөж байна. Цар тахлын улмаас хоёр жил цомхон хүрээнд зохион байгуулагдсан наадмын улаан хивсний ёслол эргэн ирлээ.