Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн хоногт 25 хүнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 13 нь нийслэлд, 12 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд 18 аймагт халдвар бүртгэгдээгүй. Түүнчлэн энэ хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.
Одоогоор 374 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 53 нь хүүхэд, 15 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 11 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 1214 иргэн гэрээрээ эмчлүүлж байна.
