Сүүлийн хоногт 73 хүнээс халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн хоногт 73 хүнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн тохиолдлын 44 нь нийслэлд, 29 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд 16 аймагт халдвар бүртгэгдээгүй. Түүнчлэн энэ хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.

Одоогоор 378 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 61 нь хүүхэд, 14 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 13 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 1261 иргэн гэрээрээ эмчлүүлж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)