Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хоёр, хоёрдугаар тунд 10, гуравдугаар тунд 75, дөрөвдүгээр тунд 211 нийт 298 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.2 хувь нь нэгдүгээр тунд, 72.1 хувь нь хоёрдугаар тунд, 53.4 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 6.4 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3039 жирэмсэн эх, 12-15 насны 68762 хүүхэд, 16-17 насны 27089 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.