Сүүлийн хоногт 85 иргэнээс халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн 24 цагт 85 иргэнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 62 нь нийслэлд, 23 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд 11 аймагт халдвар бүртгэгдээгүй. Түүнчлэн сүүлийн хоногт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.

Одоогоор 467 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 90 нь хүүхэд, 23 нь жирэмсэн эх байна. Хэвтэн эмчлүүлж байгаа 15 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 1407 иргэн гэрээрээ эмчлүүлж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)