Н.Тавинбэх: 2030 он хүртэл эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэн нэмнэ

Эдийн засгийн  чуулган угтсан хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Мөн үеэр “Эрчим хүчний сэргэлт” сэдэвт урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбоотой мэдээллийг Н.Тавинбэх сайд өглөө. Тэрээр "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд нийт 22  төсөл хэрэгжүүлнэ. Таван толгой ДЦС (450Мвт) барьснаар өмнийн говийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Мөн "Оюутолгой"  дотоодоос эрчим хүчээ ханган, жил бүр 120 сая ам.долларыг гадагшаа зарцуулдаг байсан нь зогсох юм. Энэ төслийг төрийн хөрөнгө оруулалтаар байгуулах тул төрийн өмчит компани байгуулсан. Төслийн 70 хувийг төслийн  санхүүжилтийн зарчмаар шийднэ.          

Дараагийн чухал төсөл нь Эрдэнэбүрэнгийн 90Мвт-ын усан цахилгаан станц юм. Энэ төслийн нийт өртгийн  хувийг улсын төсвийн хөрөнгөөр, үлдсэнийг нь БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр шийднэ. Нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалан, тэдэнд нөхөн төлбөр олгоно. Энэ станц 2028-2030 онд ашиглалтад орно.      

Цаашид 2030 он хүртэл эрчим хүчний үнийг индексжүүлэн, улирал тутам шинэчилнэ. Ингэснээр эрчим хүчний салбарын алдагдал буурна. Учир нь бид өртгөөс 50 хувиар бага үнээр эрчим хүч нийлүүлж, их хэмжээний алдагдалд орсоор байна. 2020 онд л гэхэд 67.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. 2015 оноос хойш үнэ тарифт ямар ч өөрчлөлт ороогүй байна. Нийслэл шинэ дагуул хоттой болж, эдийн засгийн чөлөөт бүсүүд нээснээр цахилгаан, дулааны эрэлт улам өсөхөөр байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Sergeltiin uu Unaltiin forum uu

    0 0 Хариу бичих
  2. Oyunerdenii zasgiin said nar gej yumnii une tegj nemne ingej nemne gesen l dairch davshilsan gulugnuud bh yumaa?une buulgana gesrn ug amnaas n gardag said gej bhgui!!!mundag ajil hiideg orlogo oldog hun bolj haragdah gesen lalaruud ydarch yvaa ard tumnee daramtalsan medegdel hiideg erunhii saiddaa ner hund oloh gesen pizdanuud bh yumaa?Javhlan Tavinbeh ervhim huchnii zohicuulah horoonii hasag ch geh shig buzaruud dald orson tsagt l ard tumnii nuruu teniih baih!

    0 0 Хариу бичих