Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн 24 цагт 39 иргэнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 21 нь нийслэлд, 18 нь орон нутат батлагдсан байна. Энэ хугацаанд 15 аймагт халдвар бүртгэгдээгүй. Одоогоор 573 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 102 нь хүүхэд, 26 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 14 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 1895 иргэн гэрээрээ эмчлүүлж байна.