Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа.
Сүүлийн 24 цагт 85 иргэнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 42 нь нийслэлд, 43 нь орон нутат батлагдсан байна. Энэ хугацаанд 11 аймагт халдвар бүртгэгдээгүй бол хамгийн олон тохиолдол Баян-Өлгий аймагт бүртгэгджээ. Сүүлийн хоногт нас баралт бүртгэгдээгүй байна.
Одоогоор 621 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 120 нь хүүхэд, 26 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 15 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 1994 иргэн гэрээрээ эмчлүүлж байна.