ЭМЯ: Сүүлийн хоногт 12 аймагт халдвар бүртгэгдээгүй

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 77 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 57 нь Улаанбаатар хотод, 20 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд 12 аймагт халдвар бүртгэгдээгүй. Өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ. 

Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 143 хүүхэд, 26 жирэмсэн эмэгтэй гээд нийт 654 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 2274 хүн байна. Эмчлүүлж буй иргэдийн 16 нь нэн хүнд, 76 нь хүнд, 395 хүн хүндэвтэр оноштой байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)