Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 95 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 59 нь Улаанбаатар хотод, 36 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд 10 аймагт халдвар бүртгэгдээгүй. Өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ.
Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 153 хүүхэд, 33 жирэмсэн эмэгтэй гээд нийт 727 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 2427 хүн байна. Эмчлүүлж буй иргэдийн 15 нь нэн хүнд, 75 нь хүнд, 461 хүн хүндэвтэр оноштой байна.
