Монгол улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, түүний эхнэр Г.Эрдэнэчимэг нарын энэхүү улаан, цагаан өнгийн дээл Японы олон үндэстний музейд тавигджээ. Энэ талаар дуучин Г.Эрдэнэчимэг цахим хуудастаа "Хамаг Монгол”-ын хаалтын тоглолт. 2013 он. Бид хоёрын энэ хоёр дээлийг Японы олон үндэстний музейгээс гуйсаар байгаад, 2014 онд аваад явсан. Их хайртай гоё дээлүүд минь. Монгол хувцсаа төлөөлөөд үг хэлэхгүй ч нэгийг бодогдуулаад л байж байгаа байх даа" хэмээн бичсэн байна.