Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээлэл өглөө. Тэрээр "2020 оноос хойш коронавирусийн эсрэг арга хэмжээнд зарцуулсан гадаадын зээл тусламж, хөрөнгө санхүү, зарцуулалт, худалдан авалтад бүрэн хэмжээний аудитын шалгалт оруулж, тайлагнахаар болсон. Шалгалт хийгдэж дууссаны дараа Засгийн газарт танилцуулна. Эрүүл мэндийн болон Сангийн сайд нар энэ талаар олон нийтэд мэдээлнэ" гэлээ. ДЭМБ-аас цар тахлын үеийн арга хэмжээнд хөндлөнгийн үнэлгээ хийж буй талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн юм.