Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 97 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 80 нь Улаанбаатар хотод, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд 14 аймагт халдвар бүртгэгдээгүй. Өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ.
Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 201 хүүхэд, 35 жирэмсэн эмэгтэй гээд нийт 856 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 3016 хүн байна. Эмчлүүлж буй иргэдийн ес нь нэн хүнд, 101 нь хүнд, 549 хүн хүндэвтэр оноштой байна.