Украины эмгэнэлт явдлууд

Нэг.

1986 онд “Ард” кинотеатрт зөвлөлтийн “Хатыны эмгэнэлт явдал” хоёр ангит уран сайхны киног үзэж билээ (Дуусгаад үстэй малгайгаа суудал дээрээ мартаж гарсан учраас сайн санадаг, тэгэхээр өвөл байсан). Орос нэр нь “Иди и смотри”. Үйл явдал гэвэл Эх орны дайны үеэр германы СС-ийн отряд белоруссын хоёр тосгоны иргэдийг хядсан тухай юм. Эхний тосгоноос нэгийг ч амьд үлдээлгүй буудаад овоолсноор харуулдаг бол хоёр дахь тосгоны иргэдийг том амбаарт хөөж оруулан түгжээд, томчууд нь хүүхдүүдээ үлдээгээд гарч болно гэхэд зөвхөн Флёра гэдэг жаал, бас нэг залуу хүүхэн нялх хүүхдээ тэврээд цонхоор бууж гарч ирэхэд хүүхдийг нь булааж дотогш буцаан шидээд бүх хүнийг амьдаар нь шатаадаг.

Миний мэдэх, дайны тухай хамгийн хүчтэй кино бол Алесь Адамовичийн “Хатынская повесть”-ийн  дагуу Элем Климовын найруулсан энэ кино. Одоо цагийн аймшгийн кинонууд дэргэд нь зугаа төдий. Дараа нь уг киног Германд болон европын бусад оронд үзүүлэхэд тухайн үедээ маш их дуулиан тарьж, хүлээн зөвшөөрөхгүй, бүр зөвлөлтийн пропаганда гэж үзсэн нь бий.    
Үнэхээр пропаганда буюу нэг том гуйвуулга энэ кинонд оржээ. Жинхэнэ үйл явдал нь гэвэл 1943 оны 3-р сарын 22-нд Белоруссын нутаг дэвсгэрт германы цуваа руу дайрч гурван цэргийн албан хаагчийг алсан партизануудаас өшөө авч Хатынь тосгоны (эхлээд оршил болгож өөр нэг тосгоны 26 хүнийг хүйс тэмтрээд) бүх оршин суугчийг хамтралын сарай руу оруулж 149 хүн, тэдний дотор 75 хүүхдийг (ес, бас долоон хүүхэдтэй гэр бүлийг тэр чигээр нь) шатаасан нь германчууд биш, харин Schutzmannschaft Battalion 118 хэмээх отряд байсны дийлэнх нь Улаан армид алба хааж байгаад дайны эхээр сайн дураар бууж өгсөн зэрэг украинчууд, украины үндсэрхэг үзэлтнүүд байсныг тухайн үедээ зөвлөлтийн ард түмнүүдийн эв нэгдлийг эрхэмлэх үүднээс нуусхийж, германы СС-ын цэргүүд, хажуугаар нь нутгийн хэд гурван полицай оролцсоноор кинон дээр харуулдаг.

Хоёр.

2014 оны хавар Украинд Евромайдан хөдөлгөөний үр дүнд төрийн эргэлт гарсны дараа уг үйл явдлыг дэмжигч украины үндсэрхэг үзэлтнүүд болон хүлээн зөвшөөрөөгүй “антимайдан”-чууд буюу орос үндэстэн голдуу  иргэд гудамжинд жагсаал цуглаан хийж, хоорондоо сөргөлдсөн олон хотын нэг нь Одесса юм. Явсаар 5-р сарын 2-ны өдөр хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн ордны өмнөх Куликовын талбайд антимайдан-ы идэвхтнүүд олон палатка босгож Украиныг холбооны улс, орос хэлийг албан ёсны хэл болгох санал асуулга зохион байгуулах үеэр евромайданчууд дайрахад цаадуул нь ордон руу орж нуугдсан байна. Ингээд жинхэнэ аймшиг эхэлжээ. Ордныг битүү бүсэлж, талбай дээр шууд Молотовын коктейль бэлтгэн шидсэнээр байшин шатаж, амь тэмцсэн хүмүүсийг гаргахгүй  өөдөөс нь буудаж, цагдаа нар таслан зогсоогоогүйн улмаас албан ёсны мэдээллээр 48 хүн амиа алдсаны зарим нь цонхоор үсрэхдээ, бусад нь амьдаараа шатаж, бэртэж шархадсан хүний тоо 200 давжээ.  

Энэхүү эмгэнэлт явдлаас хойш бараг найман жил өнгөрсөн ч мөрдөн шалгах ажил дуусаагүй ажээ. Ордныг хэрхэн шатааж, Молотовын коктейль бэлтгэн шидэж, буудсан зураг, бичлэгээ эзэд нь тухайн үедээ нийгмийн сүлжээнд бахархалтайгаар нийтэлснээ хэрэг бишэдмэгц нэгд нэгэнгүй устгасан боловч тэдний гар хүрэхгүй Интернэтийн булан тохойд хангалттай хуулбарлагдан үлдэж хоцорчээ. Гэвч ганц ч ял аваагүй өнгөрч, эрх баригчид антимайдан-чууд өөрсдөө буруутай, дотроосоо гал тавьсан гэж буруутгаж үзээд нотолж чадаагүй  

2022 оны 3-р сарын 24-нд В.Путин Украинд цэрэг оруулахаа мэдэгдэж хэлсэн үгэндээ “энэ хэргийг үйлдсэн гэмт этгээдүүд шийтгэл хүлээгээгүй. Тэднийг хэн ч эрж хайхгүй байгаа. Гэвч бид тэднийг нэр усаар нь мэднэ. Тэднийг олж шүүхэд өгч шийтгэхийн тулд бүгдийг хийх болно” гэжээ.  

Гурав.

Евромайданыг Одесса төдийгүй Украины зүүн өмнөд нутгийн орос хүн ам зонхилсон муж, хотууд хүлээн зөвшөөрөөгүй. Үүнийг ашиглан Оросын Холбооны Улс санал асуулга явуулах замаар Крымын хойгийг өөртөө нэгтгэв. Харин Украины шинэ засаг эсэргүүцлийн хөдөлгөөнийг төдөлгүй дарж авсан ч нүүрсний уурхай, хүнд үйлдвэр зонхилсон Донецк ба Луганскийн мужуудийн зүүн хэсэг өөрсдийгөө тус бүрдээ Бүгд Найрамдах улс хэмээн тунхаглаж амжсан. Киев цэрэг хөдөлгөж байлдааны ажиллагаа эхлүүлэв.  

Найман жил үргэлжилж байгаа энэ дайнд 13 мянган хүний амь үрэгджээ. Үүнийг зогсоохын тулд Украин, Орос, Герман, Франц дөрвөн улсын удирдагч нар уулзалт хийж, улмаар 2015 онд Минск хотноо тохиролцоонд (гал зогсоож хэлэлцээр эхлүүлэх, орон нутгийн сонгууль явуулж энэ хоёр мужид онцгой эрх олгох гэх мэт) хүрсэн боловч Украины тал хэлэлцээрт орохоос татгалзжээ. Хамгийн том саад тотгор нь Украины байнгын армийн ангиудаас илүүтэй дайнч, нацист үзэл суртлаа ил дэлгэж туг, далбаа, тэмдгээрээ нотолсон Азов, Айдар, Правый сектор нэртэй  зэвсэгт бүлгүүд тэргүүн шугаманд байрлан дайтаж ирсэн явдал юм.

Фронтын шугам Донецкийн хот суурингуудад ойрхон, олон тосгодын захаар өнгөрч амиа алдсан зөвхөн хүүхдийн тоо 150-д хүрчээ.  Оросууд үүнийг геноцид хэмээн үзэж дэлхий нийтийн анхаарлыг татахыг оролдож түгшүүр зарладаг ч Москвад нэг хүнийг бороохойдоход сүйд болдог барууныхан таг дуугүй явж ирсэн, тэнд юу болж байгааг Путин геноцид гэж тодорхойлсон нь инээдтэй хэрэг гэж Германы шинэ канцлер Олаф Шольц хэлээд оросуудыг хилэгнүүлээд авсан.

Дөрөв.

Оросын эзэнт гүрэн, дараа нь ЗХУ-ын хэсэг байсан, хүн ам нь тэр чигээрээ славян  (слав)-чууд, ихэнх нь орос хэлтэй, тал нь орос байсан Украин улс нэг мэдэхэд бүрэн форматлагдаж Оросоос тусгаар төдий бус Оросын эсрэг улс болон хувирчээ. Украин хэлийг цорын ганц албан ёсны хэлээр зарлаж, дунд сургуульд орос хэлээр сургалт явуулахыг бүрэн хориглосон бол сүүлдээ оросоор ярихыг албан ёсоор хязгаарлаж эхлэв. 2021 оны 6-р сард баталсан уугуул иргэдийн жагсаалтаас оросуудыг хаслаа. Украинд оросууд хэн ч биш болов. Киевийн гудамжаар Орос, оросуудыг устгаж сөнөөнө гэж 1930-аад оны фашистын Германых шиг бамбартай жагсдаг хэт үзэлтнүүд украинчуудын оюун санааг хордуулж, энэ улсыг барьцаанд авснаас ялгаагүй болсон байна.  

Украин бол Оросын эсрэг үзэл, үйлдлийн зөвхөн үзүүр нь. Хүйтэн дайнаас хойш Оросыг зогсоо зайгүй доош хийж, коммунизм, тоталитаризмаар далимдуулан түүхийг нь үгүйсгэж, 27 сая амиар олдсон Их ялалтыг Гитлерийн Германтай хутган гутааж, дотоод хэрэг явдалд нь эрээ цээргүй оролцож, эцэс  төгсгөлгүй олон хориг тавьж, сүүлдээ оршин тогтнох эрхийг нь хасч хаагуур хэд хуваахыг төлөвлөж, цэрэг зэвсгээ тулгаж байршуулан овоо хараандаа оруулж гэтсэний хариу эцэстээ тултал шахагдсан пүрш тавигдах мэт Украин дээр буув. Оросуудын хэлж буйгаар, баруун зүгээс өөрсдийг нь төхөөрөх гэж ирэхийг 1941 он шиг хүлээхгүйгээр шийдээд хөдөлсөн нь энэ дайныг авчирлаа. Путины хэлсэнчлэн орос, украинчууд яг нэг үндэстэн биш юмаа гэхэд славяны хоёр том  үндэстэн хоорондоо алалцаж, цаанаас нь энэ галыг өрдөж өгч байгаа. Үүнийг эмгэнэл гэхгүй юм бол ...

Тав.

2022 оны 2-р сарын 24-нд Путины Украинд халдаж эхлүүлсэн байлдааны ажиллагаа хоёр долоо хоног үргэлжилж байна. Урьдчилж тооцоолсон төлөвлөгөөний дагуу яв цав явагдаж байгаа гэж Путин өөрөө мэдэгдсэн, Оросын Украины нисэх буудал, онгоц, танк, их буу, холбооны цамхаг төхөөрөмж, зэвсгийн агуулах зэргийг эхний өдрүүдэд л устгаж жагсаалаас гаргасан гэж Батлан хамгаалах яам нь зарласан ч санаандгүй ширүүн эсэргүүцэл, хүмүүнлэгийн болоод бусад бэрхшээлтэй тулгарч, зурагтаар харагдаж байгаа шиг шаварт суусан болов уу. Байлдаан эхлээд долоо хоносны дараа буюу 3-р сарын 2-ны байдлаар ОХУ-ын 498 цэргийн албан хаагч алагдаж 1597 нь шархаджээ.  

Бараг 500. Энэ бол маш өндөр тоо, асар их хохирол. Зөвлөлт Холбоот улс 1980-аад онд Афганистанд найман жил байлдахдаа 15 мянган хүнээ алдсан. Тэгвэл Украинд долоохон хоногт хагас мянга. Одоо дахиад долоо хоног өнгөрөхөд алагдсан цэргийн тоо хэд болсныг зарлаагүй байна. 1990-ээд оноос хойш дампуурч байсан Оросын зэвсэгт хүчнийг 2012 онд сайд болмогцоо буцаагаад хөл дээр нь босгосон хэмээн сүүлийн арван жил тэнгэрт тултал магтуулж (манайхан хүртэл монгол цустай, Сүбээдэйн удам гэж) ирсэн Сергей Шойгу жанжин цэргүүдээ мянга мянгаар алдана гэж “яв цав” төлөвлөөгүй байх.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (34)

  1. Би дээхэнэ нэг дэлхийн 2 дайны тухай баримтат кино үзэж билээ тэнд дайнд оролцож бсан герман хүн ярих аж сурвалжлагч.та бүхэн орос оронд хүмүүсийг алж.байшин барилгийг нь өвлийн хүйтэнд шатааж явснаа юу гэж үзэж байх юм цэрэг эр соёлжсон европын хувьд орос хүний амьдарч бгаа байшин ямарч үнэ цэнэгүй оромж юм түүнийг шатааж тэднийг алж хядаад харамсаад байх зүйл байгаагүй гэж хариулж бгаа юм соёлжсон европын улсуудын хажууд эсгий гэрт суудаг бид чухам хэн билээ бид л европ америк гэж орилолдохоос бус биднийг тэд юу гэж үздэг бол

    0 0 Хариу бичих
  2. Барууны эдийн засгийн алуурчид Орос ороныг устгаж байгалын баялагыг ховх сорох санаатай гэдгийг анхаар

    0 0 Хариу бичих
  3. Украйны үндсэрхэг үзэл Украйнд юу авч ирэв. Ердөөл гай зовлон газар нутгаа алдсан явдал өөр юу ч биш. Адилхан оросууд талцаад байх хэрэггүй!

    0 0 Хариу бичих
  4. Украйныг орос л дотроос нь хагалан бутаргаж крым г авсан.одоо нүүрс үр тариа гээд баялаг зүүн 2 мужийг нь салгаж сайн дураараа гэсэн нэр доор өөртөө нэгтгэж байна.

    0 0 Хариу бичих
  5. Үнэнийг бичиж.1941 онд фашистууд тухайн үеийн ЗСБНХУ руу дайрахад украины олон тосгон суурингууд тэднийг ялагч аврагч гэж угтаж авч бсан тухай архивын материал дээр судалж хийсэн лекцэн дээр фото зурагтай нь үзүүлж ярьж бсан.Саяхан л энэ дайнаас зугатаж Польшид очсон украины тэрс үзэлтэн л байлгүй.Согтуугаар гудамжинд польш залуучууд руу дайрч агсарч бгаад цусаа холиулж бгаа бичлэг тавигдсан л бна лээ.Нэг их оросууд л болдоггүй гэдэг хүмүүст хэлэхэд украинчууд ч адилхан болдоггүй л хүмүүс.Хэн хэнийх нь цусанд ижил юм байж л бна.Бид энд хэн хэнийх нь ч талд ороод яахав.Нарийн ширийн юм байж л бгаа.Монголчууд өөрсдийн толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх хялгасыг олж харах их дуртай сонин хүмүүс.Цэрэнжавын нийтлэл таалагдлаа.Түүхэн баримттай бичсэн болохоор маргах юм алга.

    1 0 Хариу бичих
  6. Ингэж яв цав яг таг тов тодорхой бичсээр байхад тэс хөндлөн бурууг өгүүлэх нөхдийн тархи оюун барууны сурталд нам угаагдаж навс гэмтжээ.

    3 2 Хариу бичих
  7. Муу хөгшин банди чи оросуудын бөгсийг долоогоод хол явахгүй ээ.

    3 2 Хариу бичих
    • Чи бол барууныхан хувид хир үнэртүүлсэн траншейны амьтан чам шиг юманд долоох ч бөгс баруунаас олдохгүй

      0 0
  8. Энэ ёстой юу ч ойлгодоггүй оросын суртал ухуулгад тархиа угаалгасан хүн байна.

    2 3 Хариу бичих
  9. маш зөв бодит байдлыг бичсэн байна.

    3 2 Хариу бичих
  10. Оросууд Украинд гадуурхагдаж зовж зүдэрсээр ирсэн л гэх юм, эх оронгүй юм шиг, энэ их өргөн дэлгэр нутагт нь амьдрах эрх тэдэнд өгдөггүй юмуу, тэгээд бүр орос хэл албан ёсны хэл нь байх ёстой Украин холбооны улс болох ёстой гэж тэмцээд л.

    1 2 Хариу бичих
  11. энэ нийтлэлийг бичигч дайныг дэмжэгч цусанд дуртай нэгэн бололтой. ийм хүнээс хол яваарай таминь

    3 5 Хариу бичих
  12. Энэ мэдээг Ц.Элбэгдорж, М.Энхсайхан,Да.Ганболд нарын зэрэг намынхаа 13 р их хурал дээр Украйныг дэмжиж үг хэлсэн хүмүүс юу гэж ойлгодог бол.?!

    4 0 Хариу бичих
  13. Украйнчууд Орос улсын баруун зүг хийсэн олон дайны хөлд хохирч маш их зовлон үзсэн ард түмэн,Сүүлчээс нь дурдвал дэлхийн 1-р дайн иргэний дайн ,цагаан польшийн, 1933 онд дэлхийн Э/З -н хямарал,өлсгөлөнд өртсөн Герман улс Оросын комунистуудаас хувьсгал хийхдээ зээлсэн өрөө төлөхийг шаардав,Большевикууд өөрсдийн мэдэлд байсан зүүн эргийн украйны тариачидын хүнс үр тариаг хуу дээрэмдсэн бөгөөд үүний уршигаар өлсгөлөнгөөр багадаа 3сая хүн үхсэн байдаг,Гитлер,Сталин хоёр хэлэлцээ хийж дэлхийн 1-р дайны дараа үзэглэсэн Керзоны гэрээг Орос Германд хохиролтой гэрээ тул дагахгүй хэмээн ялагч гүрнүүдыг дарамтлаж бялуугаа дахин хуваахаар тохиров,Орос Латвь, Литва,Эстон,финланд,Бессарабь Молдавь,Польшоос днеприйн зүүн эргийн Украйнд нөлөөгөө сэргээсэн ба сэжигтэй санагдсан бүх хүнийг устгах буюу Сибир,Алс дорнод руу цөлсөн бөгөөд зөвхөн Польш 2сая иргэд цөлөгдсөн гэдэг Харин финүүд улаан армийг цохин зогсоож хэлмэгдээгүй юм

    10 5 Хариу бичих
  14. ЯГ Л БОДИТ БАЙДЛЫГ БИЧЖЭЭ.

    8 0 Хариу бичих
  15. путин гуай хэзээ чамархайдаа макароваа тулгах бол

    7 6 Хариу бичих
    • Чиний модон толгойд өөр нэг хүн хадаас хааж эхэлхэд чи путин минь туслаач гэж орилох болно

      0 0
  16. АНУ олон жил шахсаар ийм байдалд хүргэв. Эх орон газар шороогоо тэнэг л биш бол алдахыг манайхаас бусад нь хүсэхгүй. Манай тэнэгүүд олон ч орд , газар шороогоо гадаадынханд бараг л зүгээр өгчихсөн дөө

    12 1 Хариу бичих
  17. ТҮҮХ ТҮҮХЭЭРЭЭ Л ҮЛДЭНЭ . 21 - Р ЗУУНЫ ЭНЭ ЦАГ ДОР ОРОС УЛС РУУ ЗЭВСЭГЛЭН ХАЛДАХ , ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭХ БОДЛОГО БҮХИЙ НЭГ Ч УЛС ГҮРЭН ҮГҮЙ !!! КРЕМЛЬ СҮҮЛИЙН ХОРИОД ЖИЛ ЗХУ - ЫН ИМПЕРИЙН БОДЛОГЫГ ӨВЛӨН ҮЛДЭХ ГЭЖ ӨӨРИЙН АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ АХУЙ , ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛИЙГ УМАРТАН БАРУУНЫ АЮУЛААР ҮЗЭЛ СУРТАЛ ХИЙН ЗЭВСГЭЭР ХӨӨЦӨЛДӨН ХӨРШ ПОСТЗӨВЛӨЛТИЙН УЛСУУДАД ХҮЧЭЭР ТҮРИЙ БАРИХ , ДОТРООС НЬ ХАГАЛАН БУТАРГАЖ ЖИЖИГ БУТАРХАЙ ТОГЛООМЫН УЛСУУД БИЙ БОЛГОН ГАЙТАЖ ИРСЭН НЬ ГАШУУН ҮНЭН. ТЭР Ч БАЙТУГАЙ МӨНХИЙН ХӨРШ ЖИЖИГХЭН МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТОД БАЙЖ БОЛОМГҮЙ ТАТВАР ХУРААМЖ НОГДУУЛАН ИМПОРТОО ӨНДӨР ҮНЭЭР ШАХАЖ ГУРАВДАГЧ ХӨРШҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЭЛДЭВ АРГААР ХОРЛОН СААТУУЛЖ ИРСЭН ӨНӨӨ БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД АМЬДРАЛ АХУЙГААРАА ХОХИРОН МЭДЭРЧ БАЙГАА. КРЕМЛИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ЖЕНКО БАТТУЛГА МЭТИЙН НОВШНУУДЫН БҮЛЭГ ХҮРТЭЛ БАЙГААГ БИД ХОЖУУ Ч МЭДЭЖ ХАРААН ЗҮХЭЖ СУУЦГААНА. БОДИТ БАЙДАЛ ИЙМ Л БАЙНА.

    11 10 Хариу бичих
    • Чи юугаа мэдэх вэ дээ. Орос болон Монгол мэтийн хүн ам сийрэг асар их баялагтай улсуудыг хүн амыг нь устгаад баялагт нь эзэн суух шуналын хүсэлдээ хөтлөгдсөн АНУ тархиа гашилган гэтэж мярааж боломжийг хүлээж байгаа нь үнэн шүү. Одоо бол Украйныг зэвсэглэж Оросын хүчийг доройтуулах нь тэдэнд том боломж.

      4 0
  18. Гадаад бүх мэдээллээ зөвхөн Оросын пропаганда тв-ээр авч байгаа бүхэл бүтэн үе манайд байна. Тэд Путинг шүтэж, түрэмгийлэл, харгислалыг нь дэмжээд сууцгааж байдаг. Оросын ард түмэн дарангуйлалаас салж дэлхийн улс орнуудтай эрх тэгш, хөл нийлүүлэн алхвал хичнээн мундаг хөгжих бол доо. Гэтэл дайн үзэн ядалт, хуваагдал руу Путин нь чирээд аваад орлоо, манайхыг ч араасаа чирч мэдэхээр байна. Харамсалтай

    23 10 Хариу бичих
    • чи битгий санаа зов. монголыг хэн ч тоохгүй. оросууд дайныг ялалтаар дуусгаж хямралаас гараад явчихна. ОХУ БНХАУ хоёр харилцан хамтран ажиллахад бүх хямралаасаа өлхөн гарна. харин чам шиг сэтгэлгээтэй англи протестантын үзлээр тархиа угаалгасан хүмүүс орос хятад 2 хилээ хаасан үед АНУ ахаа мөрөөдөөд хэвтэхээс өөр замгүй болно доо.

      2 1
    • Барууныхан Оростой хэзээ ч эрх тэгш харьцахгүй. Дэлхийд байгалийн нөөц шавхагдаж байгаа цагт Орос бол АНУ-ын хувьд дараагийн Ирак. Үнэхээр эрх тэгш хүний эрх гээд зүрх нь цээжин дотроос нь хатгаад зүгээр суулгахгүй байгаа бол Афганд буцаж очоод талибуудыг номхоигож, эмэгтэйчүүдийнх нь гивлүүрийг хуул америкаа. Толгой угаахдаа тулбал хошин шогийн жүжигчин чинь бүх каскадёр, кино студээ дайчлаад фашистуудынхаа бөмбөгдсөн балгасны өмнө кино зураг авч, эвлүүлж найруулаад дэлхийгээр нжг цацаж байна.

      3 0
    • Путин дайнаарч хамаагүй орос орний бүрэн бүтэн баыдлийг хамгаалахаар зорисон аугаа улирдагч хохолчуудийг хядаад өгөөсэй кк

      4 0
  19. Энэ улаан коммунист Путиныг түрэмгийлэлийг дэмжигч нөхөр л байна. Яаг ийм л юмыг Путин хэлээд л НҮБ-р хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улсруу зүгээр л дайраад орж байгаа юм ш дээ. Үүнийг л зөв гээд байгаа юм уу? МАНгар... гар вэ?

    12 8 Хариу бичих
  20. Олонхи массын таалалд тааруулж бичих гэж үүнийг хэлэх болов уу.Оросын ОРТ,Россия сувгийн үнэр мэдрэгдэж б.на.Харамсалтай.

    8 3 Хариу бичих
  21. Хэт их нэг талыг барьж бичжээ .таалагдсангүй

    3 4 Хариу бичих
  22. Уншлаа. Та үргэлжүүлээрэй... Украины удирдагчид АНУ болон барууны оролцоо, түүний хүүхэлдэй болсон талаар, өнгөт хувьсгал, биологийн болон химийн зэвсгийн лаборатори гээд олон зүйл гарч ирж байгаа бололтой. Өргөн олон түмэнд таны зүйл нэгийг бодогдуулж, нөгөөг сануулах байх гэж найдъя.

    8 0 Хариу бичих
    • эрүүл ухаантай хүмүүст юм бодогдуулах үнэн бодит мэдээлэл байна. Барууны бууны ноход өөдөөс чинь улин хуцалдаж эхлэх байх. Шударга ёс, үнэн гэж энэ дэлхийд байдаг бол Путиний үйл хэрэг зөвдөнө.

      1 0
  23. Оросын хаант улсын үеэс украин хэлийг хориглож уусгаж хавчих бодлого явуулж байсаныг Зөвлөлт үргэлжлүүлж олон хүнийг хэлмэгдүүлсэнээр украин оросын зөрчил улам гүнзгийрсэн.

    0 4 Хариу бичих
  24. Amerik Hitadruu haldaj dairahgui Oros ulsiig oroldvoo. Hun chanartai ni orsuud hitaduudaas deer getel Orsiig Ukrai bol bambai dainii talbar gedeg ni unen.

    0 2 Хариу бичих
  25. Оросууд угаасаа ойр тойрны улсуудад суурьшсан оросуудаа цагийн тохируулгатай бөмбөг болгож ашигладгаараа алдартай. Нутагт нь суугаа оросуудаа турхирсаар байгаад зөрчил үүсгэчихдэг. Тэгээд тэднийгээ өмөөрч байгаа нэртэй дайрдаг, дарамталдаг. Украйны Крым, Донбасст ч ийм л зүйл болсон.

    9 5 Хариу бичих
  26. Анти үзэл, хэт дангаарших тэмүүлэл ийм гайтай. Эгэл жирийн олон иргэд хохирогч боллоо. Орос, Украйныг аль алийг нь дангаар нь буруутгах эсвэл зөвтгөх боломжгүй. Энгийн иргэдийн амь нас л бага сүйдээсэй

    5 0 Хариу бичих
  27. За болиоч дээ. Тува яахаараа Сүбээдэйн удам урианхай байдаг юм? Манай баруун аймгаар Субээдэйн хойчис болох урианхайчууд амьдарч байна. Ингэж түрэг угсааны туваг монгол аймаг гэж санаатай андуурч гэнэ.

    7 5 Хариу бичих